“Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулжээ

 

        Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Алтан бөмбөг” ёслол болж, 2015 оны шилдгийн шилдгүүдээ тодруулжээ. “Алтан бөмбөг” шагналд оны шилдэг дасгалжуулагч, эрэгтэй тоглогч, эмэгтэй тоглогч, шүүгч, гоол, бэлгэдлийн 11 тоглогчийг шалгаруулсан байна. Улмаар шилдэг эрэгтэй тоглогчийн “Алтан бөмбөг”-ийн эзнээр О.Баяржаргалыг тодруулжээ. Тэрбээр Монгол Улсын футзалын шигшээ багийн тоглогч, үндэсний шиг шээ багийн тоглогч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг хагас хамгаалагч, 2015 оны МХБХ-ны цомын тэмцээний дэд аваргаар тодорсон тамирчин юм. Оны шилдэг эмэгтэй тоглогчоор эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн шилдэг хагас хамгаалагч Б.Намууныг нэрлэсэн байна. Оны шилдэг дасгалжуулагчаар Д.Бат насан, З.Баттулга нар тодорлоо. 2015 оны шилдэг гоолын эзнээр “Сэлэнгэпресс” клубийн Б.Гарьдмагнай шалгарчээ. Харин 2015 оны бэлгэдлийн 11 тоглогчид хаалгачаар Э.Ариунболд, хамгаалагчаар Г.Төгөлдөр, Б.Гарьдмагнай, Ц.Энхжаргал, Н.Цэдэнбал, хагас хамгаалагчаар Г.Батбилгүүн, О.Баяр жаргал, Х.Цэнд-Аюуш, А.Улсболд, довтлогчоор Н.Наран болд, Ц.Түмэнжаргал нар тус тус багтсан байна.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)