С.Батцэцэгийг шилдэг бөхөөр шалгаруулав

 

        Чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг багуудын “Arj Cup” цомын төлөөх анхдугаар тэмцээн “Хилчин” багийн ялалтаар өндөрлөлөө. “Хилчин” спорт хо-рооны багийн тамирчид нэгдүгээр байрын төлөө “Хас-Мегастарс”-тай өрсөлдөж, 5:3-аар ялж, алтан цом, 10 сая төгрөгийн эзэн болсон. “Хас-Мегастарс” баг хоёрдугаар байр эзэлж, найман сая төгрөгийн шагнал хүртлээ. “Алдар спорт хорооныI” баг “Арслан-Налайхын нэгдмэл” багтай гуравдугаар байрын төлөө өр сөлдөж, 7:1-ээр ялснаар таван сая төгрөгийн шагнал хүртсэн байна.Тэмцээний шилдэг бөхөөр гавьяат тамирчин С.Батцэцэгийг шалгаруулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.24.210)

    2015-12-24

    Амжилт хүсэе.