Монголын боксын холбоо шилдэг 10 тамирчнаа нэрлэлээ

 

        Монголын боксын холбооноос энэ оны шилдэг 10 боксчинг тодруулжээ. Тус жагсаалтыг олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгө,  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Улсын аваргаас алт медал, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд VI байрт орсон амжилтаар тэргүүлж, 2015 оны шилдэг тамирчин боллоо. Түүний араас олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, Ази тивийн аварга, Улсын аваргын алтан медал, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VIII байрт шалгарсан амжилтаар аман хүзүүдсэн байна. Үүнээс гадна шилдэг 10 боксчноор ОУХМ Б.Чинзориг, Б.Түвшинбат, Э.Идэрхүү, Г.Ариунболд, С.Эрдэнэбаяр, А.Нурлан спортын мастер Э.Цэндбаатар, Т.Ерболат нар шалгарчээ.

 

Б.Төгөлдөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)