Б.Төмөрбаатар “Рио2016”-д шүүгчээр сонгогдов
- 2015-12-25
- Спорт
- 0
Дэлхийн бөхийн холбооноос “Рио 2016” олимпын наадмын чөлөөт бөхийн барилдааныг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнээ өнөөдөр зарлажээ. Энэхүү хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлэх 50 шүүгчийн дунд Монгол Улсын иргэн, олон улсын шүүгч Баатарын Төмөрбаатар 37 дугаарт нэр нь багтсан байна. Б.Төмөрбаатар нь Болгар улсын Софи хотын Үндэсний биеийн тамирын академийг чөлөөт бөхийн дасгалжуулагчийн мэргэжлээр 1996 онд төгссөн, тус академид 2007 онд “Чөлөөт бөхөөр анхлан хичээллэгчдийн бэлтгэлийн зааварчилга” сэдвээр боловсролын доктор цол хамгаалсан нэгэн бөгөөд2008 онд олон улсын дасгалжуулагчийн зэрэг авсан. Англи, болгар, орос хэлээр ярьдаг. Болгарын чөлөөт бөхийн холбоонд зааварлагч, тус улсын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн болон залуучуудын шигшээ багийн туслах дасгалжуулагч, армийн “ЦСКА” клубийн чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай хүн юм.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (1)
(183.177.97.14)
Nuguu hund gar chin bizde, chuluut buhiin holboonii