Супер легийн хоёрдугаар тойргийн тоглолт эхэллээ
- 2016-01-05
- Спорт
- 0

Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Дундговь аймгийн “Мон-Алтиус смарт”, Төв аймгийн “Төв ургац” багийн тоглолтоор өчигдөр эхэллээ. “Төв ургац”-ын легионер тоглогчид ирсэн даруйдаа багтаа эерэг өөрчлөлтийг авчирч, нэгдүгээр тойргийн бүх тоглогчийн дундаж статистик үзүүлэлтүүдэд самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, дундаж оноо зэрэг гол үзүүлэлтээр дээгүүрт орсон нь багийнхаа амжилтад хүч нэмсэн. “Мон-Алтиус смарт” багийн хувьд маш нягт тоглолтыг үзүүлж байгаа. Эхний тойрогт энэхүү хоёр баг таарахад “Мон-Алтиус смарт” багийнхан тоглолтын турш оноогоор тэргүүлсэн ч төгсгөлд хожлоо “Төв ургац”-д алдсан юм. Үндэсний супер лигийн тоглолтууд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт Спортын төв ордонд 18.00 цагаас болж байна.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)