Кикбоксчин Н.Бат-Эрдэнэ энэ оны анхны ялалтаа авлаа

 

        Кикбоксын клубүүдийн уулзалт, тэмцээн саяхан БНХАУ-ын Гуанжоу хотод болж өнгөрлөө. Тус тэмцээнд “Мишээл” кикбоксын сургалтын төвийн тамирчин Н.Бат-Эрдэнэ түрүүлж, шинэ оны анхны ялалтаа авсан. Тэрбээр мэргэжлийн кикбоксын рингэн дэх дараагийн тулаанаа энэ сарын 16-нд хийх юм байна.  Н.Бат-Эрдэнэ мэргэжлийн рингэнд одоогийн байдлаар 14 удаа тулалдаж, 10 ялалт байгуулахдаа дөрөвт нь өрсөлдөгчөө техникийн давуу байдлаар буулгаж авчээ.

 

Үүнээс гадна Монголын кикбокс, тулааны спортын холбооны тамирчид энэ сарын 3-7-нд ОХУ-ын Анапа хотод болж буй насанд хүрэгчид, өсвөр үеийнхний Дэлхийн цомын тэмцээнд оролцож байна. Сонирхуулахад, энэ тэмцээний шилдэг тамирчин, дасгалжуулагч нарт Саха улсын Алмаз эрдэнийн компаниас алмазан шигтгээтэй бөгж бэлэглэдэг аж.

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)