Чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

 

Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр эхэллээ. “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр хоногийн турш болох юм.

Өнөөдрийн хувьд эрэгтэй 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно. Тэмцээний урьдчилсан барилдаан 10.00-14.00, хагас шигшээ барилдаан 16.30-20.00 цагийн хооронд болно. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа 16.00 цагт болох юм байна.

Энэ удаагийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн олимпийн эрх олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдын сонгон шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой билээ.

ХӨТӨЛБӨР:
Нэгдүгээр сарын 9, Бямба гариг

10:00-14:00 Урьдчилсан барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
15:00-15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
16:30-20:00 Хагас шигшээ барилдаан
/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Нэгдүгээр сарын 10, Ням гариг

10:00-14:00 Урьдчилсан барилдаан
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16:00-20:00 Хагас шигшээ барилдаан
/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

 

 

С.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)