Төв Ургацын ээлжит нэгэн сайн тоглолт үргэлжилсээр

 

 

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр спортын төв ордонд үргэлжлэн явагдлаа. 4 дараалсан хожил аваад байсан Төв аймгийн Төв Ургац баг энэ өдөр Баянзүрх Их Өргөө Аравтууд багтай тоглосон. Аравтуудын хувьд одоогоор легионер тоглогч авчраагүй байгаа лигийн ганц баг болон үлдээд байгаа билээ. Д.Мөнхтүвшин, С.Өрнүүнбилэг тэргүүтэй Аравтууд тоглолтыг маш сайн эхлүүлж, эхний хагаст 47:39 харьцаатай илүүрхсэн. Гэхдээ тоглолтын уртад тэдний легионер тоглогч байхгүй байгаа дутуу тал нь илэрч, төгсгөлд оноогоо бариулсан. Төв Ургац багийн холбон тоглогч Chris Jones гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж, 28 оноо, 8 самбар, 6 бөмбөг таслалт хийж, багаа хожил авахад том тус хүргэсэн. Улмаар 93:88 харьцаатай Төв аймгийн Төв Ургац баг хожиж, улирлын 6 дахь хожлоо авлаа. Ингэснээр Төв Ургац баг лигийн дэд тэргүүлэгч баг хэвээр үлдлээ. Харин Аравтуудын хувьд туршлагатай тоглогч Ш.Сэдбазар 21 оноо, 7 самбар авч тун сайн тоглосон ч баг нь хожидлоо. Аравтууд ийнхүү улирлын 6 дахь хожигдлоо. Аравтууд удахгүй легионер тоглогчтой болж, шилдэг өрсөлдөөнийг үзүүлэх нь гарцаагүй баг юм.

 

С.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)