Саятан, спортын дэд мастерууд тодорчээ

 

Уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах-2016 тэмцээн энэ сарын 9-10-нл Төрийн ордонд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд есөн дүүрэг, 21 аймгийн  300 гаруй сумаас шалгарсан 95 эрэгтэй, 34 эмэгтэй шатарчин өрсөлдөж, швейцарь системээр есөн өрөг тоглосны дүнд аваргуудаа тодрууллаа. 4800 гаруй шатарчин усгүй талд, цусгүй тулалдсаны эцэст эрэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн тамирчин Б.Цэцэнбаатар 7,5 оноогоор, эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин Ж.Даваасүрэн 8 оноогоор манлайлж “2016 оны Шатар Сонирхогчдын Улсын аварга” болсон байна. Эрэгтэй, эмэгтэй ангилалд түрүүлсэн хоёр шатарчин “Спортын дэд мастер” цолны болзол хангаж, мөнгөн шагнал нэг сая төгрөгийн эзэн болсон юм байна.

 

Тус тэмцээнд байр эзэлсэн шатарчид:

 

Эрэгтэй:

1-р байр Б.Цэцэнбаатар /Баярзүрх дүүрэг/
2-р байр М.Алтангэрэл /Баярзүрх дүүрэг/
3-р байр Д.Дүүрэнжаргал /Дорнод аймаг/
4-р байр С.Жаргалсайхан /Баянгол дүүрэг/
5-р байр А.Энхтөгс /Хан-Уул дүүрэг/
Ахмад шатарчин Р.Дамдинсүрэн /Хэнтий аймаг /

 

Эмэгтэй:

1-р байр Ж.Даваасүрэн /Хан-Уул дүүрэг/
2-р байр Т.Мандах /Дархан-Уул аймаг/
3-р байр Г.Ариунбаяр /Налайх дүүрэг/
Ахмад шатарчин М.Жаргалсайхан /Сонгино хайрхан дүүрэг/
Оюунлаг түшээ: Д.Чалхаажав /АИХ-ын депутат/

 

Б.Төгөлдөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)