Гавьяат тамирчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийжээ

 

        Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён  оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа өнгөрсөн амралтын өдөр ээлжит авиралтаа амжилттай дуусгажээ. Өөрөөр хэлбэл, гавьяат маань Өмнөд Америкийн ноён оргил болох Аконкагуа уулын оргилд гарч, эх орныхоо нэрийг дахин гаргалаа. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд эх орноосоо мордож байсан ийнхүү авиралтаа амжилттай дуусгасан юм. Түүний хувьд 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан Аконкагуад авирч байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

 

С.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)