Япон бөх Эзэн хааныхаа цомыг 60 башён дараа хүртлээ

 

        Одоогоос арван жилийн тэртээ буюу 2006 оны нэгдүгээр сарын башед япон бөх Точиозүма түрүүлснээс хойш тус улсын бөхчүүд үндэснийхээ бөхийн түрүүг 60 башё дараалан гаднын бөхчүүдэд алдаж байсан билээ. Харин Хацү башёд озеки Котошёогикү анхны түрүүгээ авч мянга мянган япон хүний мөрөөдлийг биелүүлж, Эзэн хааныхаа цомыг 10 жилийн ард ахин япон бөх гардаж авлаа. Котошёогикү Хацу башён эхнээс л одтой байсан бөгөөд 13 дахь өдөр Тоёоношимад л өвдөг шороодсон юм. Барилдааны сүүлийн өдөр сумогийн ордонд түүний аав ирсэн бөгөөд төрөлх Ямагава хотынх нь иргэд гэр бүлийнхэн нь Котошёогикүг сумоч болгох замыг нь зассан өвөөгийнх хөрөг зургийг барьж дэмжсэн. Мөн японы иргэд, сумогийн хөгжөөн дэмжигчид сүүлийн өдрийн барилдаан болохын өмнөх шөнө  сумогийн ордны гадаа майхан барьж хоносон аж.

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • assa (103.57.95.45)

    2016-01-25

    Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. Энэ нөхрийн тухай Онцгой маанаг нэртэй ном хүртэл хэвлэгдсэн бөгөөд энэ номын хэсгээс Google дээр Онцгой маанаг гэж хайгаад уншиж болно