Монгол хүн талбайн теннисний Азийн аварга боллоо

 

        Энэ сарын 17-ноос эхэлсэн Tалбайн теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд нийт 18 орны 76 тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин Тайландийг зорьсноос талбайн теннисний 14 хүртэлх насны охидын ганцаарчилсан төрөлд Т.Дариа аваргалж, алтан медал хүртлээ.

 

Тэрбээр аваргын төлөөх тоглолтод малайзын тамирчныг 6:4,6:2-өөр хожсон юм. Монголын талбайн теннисний спортод түүхэн амжилт үзүүлсэн Т.Дариа гэр бүлийнхэнтэйгээ Канад улсад амьдардаг бөгөөд энэ тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцжээ. Уг тэмцээн энэ сарын 30-нд дуусах юм байна.

 

Б.Төгөлдөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)