Чөлөөтийн эрэгтэй шигшээ баг эх орноосоо мордлоо

 

        Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар ахлагчтай зургаан бөх Болгарт болох Дан Коловын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Энэ сарын 30, 31-нд болох тус тэмцээний бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 74 кг, Б.Номин 65 кг, ОУХМ Д.Гомбодорж 74 кг, Д.Цогтбаатар 57 кг, Т.Түвшинтулга 61 кг, О.Үйтүмэн 86 кг-д тус бүр xүч үзэх юм. Манай баг энэ тэмцээний дараа Францын багтай нэгдэж, Туркт ирэх сарын 6, 7-нд болох Яшар Догугийн тэмцээнд оролцох юм байна.

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)