“Хакүхо цом”-д Монголын баг тэргүүллээ
- 2016-02-01
- Спорт
- 0

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит Олон улсын “HAKUHO CUP” тэмцээн өнгөрсөн долоо хоногт Японд боллоо. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд манай улсын баг анх удаа багаараа тэргүүлсэн амжилт үзүүлжээ. Үүнээс гадна хувийн дүнгээр А.Сосорхүү (Баянхонгор) алт, Э.Жавхлантөгс хүрэл медаль хүртсэн байна. Мөн тус тэмцээнд их аварга Хакүхогийн найман настай хүү Д.Мөнхжаргал барилдсан гэнэ.
Б.Төгөл

Сэтгэгдэл (0)