“The MongolZ” баг “Counter Strike” GO-ийн бүсийн аварга боллоо

 

        Тайвань улсын нийслэл Тайпей хотод өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 2-ны хооронд зохион байгуулж буй Taipei Game Show арга хэмжээний үеэр э-спортын аварга шалгаруулах тэмцээнд Зүүн Өмнөд Ази, Австралийн шилдэг найман баг өрсөлдсөн. Уг тэмцээн “Counter Strike” Global Offensive, “StarCraft II” хэмээх хоёр тоглоомийн төрөлд аваргаа шалгаруулах бөгөөд “Counter Strike” GO төрөлд Монгол улсыг төлөөлж оролцсон “The MongolZ” баг түрүүллээ.

 

“The MongolZ” B группд Хятад, Тайвань, Австралийн багуудтай таарч нэг ч ялагдалгүй хэсгийн аваргаар шалгарсан. Эцсийн шатанд манай э-спортын тамирчид зоондоо таарч нэг хожсон Австралийн “Renegade” багтай дахин тоглосон юм. Ийн эхний үедээ 16: 9, дараа нь 16:2-ын харьцаатай хожиж, “Counter Strike” GO төрөлд аварга боллоо. Counter Strike GO тэмцээний шагналын нийт сан $50,000 байсан ба The MongolZ баг түрүүлснээр 35,000 доллар авч, дэлхийн аваргад оролцох эрхээ авч чадлаа. Мөн манай улсын баг дэлхийд хэзээний танил болсон Хятад, Австралийн хүчтэй багуудыг илт давуу хожсоноороо олон улсын э-спорт сонирхогч, үзэгчдийн анхаарлын төвд очсон юм. Үүнээс гадна монгол залуус орчин үеийн спортоор дамжуулан эх орныхоо нэрийг гаргаж байна. Залуустаа цаашдын тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

 

Б.Төгөлдөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)