Хан-Уул робо тэмцээн амжилттай боллоо
- 2016-02-17
- Спорт
- 0

I, III байрт орсон 41 сургуулийн “Online 11”, “Robocop” багийн гишүүд багш Энхбатын хамт
Хан-Уул дүүрэг 2014 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр боловсруулж “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгт сургалтын орчин сайжруулах, хөрөнгө оруулалт оруулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулсан аж. Дүүргийн хүүхэд, багачуудад зориулж 64 төсөл, хөтөлбөрт хэрэгжүүлж, нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 10 сургуульд "Робот кабинет" байгуулж, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэн, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх болсон юм. Үүний дагуу ХУД-ийн Засаг даргын Тамгын газар, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран дүүргийн Засаг даргын нэрэмжит "ХАН-УУЛ РОБО" тэмцээнийг өчигдөр тус дүүргийн 130 дугаар сургуульд зохион байгууллаа.
Уг тэмцээнд ХУД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн 18 баг, 100 гаруй сурагчид оролцож хамгийн өндөр оноо авсан гурван багийг шалгаруулсан юм.
1-р байрт: 41-р сургуулийн “Online 11” баг 410 оноогоор
2-р байрт: 26-р сургуулийн “Ирээдүйн инженер” баг 400 оноогоор
3-р байрт: 41-р сургуулийн “Robocop” баг 370 оноогоор
тус тус шалгарч мөнгөн шагнал, дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулдаг лего роботын талбайн эзэн болсон юм.
Энэ онд ч мөн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих бөгөөд дүүргийн төсөвт 500 сая төгрөг тусгагдсан юм байна. Цаашид тус дүүргээс ирээдүйн инженер, эмч, багш, эдийн засагч, урлаг спортын одууд зэрэг дэлхийд үнэлэгдэх иргэдийг бэлтгэж байгаагаараа онцлог аж.







Б.Төгөл

Сэтгэгдэл (1)
mLhqcQxvPBA (46.161.9.32)
G3BzMV cieqaqqmxrwm, [url=http://fkiogovbqlte.com/]fkiogovbqlte[/url], [link=http://srkqtctmvzuq.com/]srkqtctmvzuq[/link], http://tjswnzomwzpo.com/