М.Уранцэцэг Дюссельдорфоос хүрэл медаль авлаа
- 2016-02-20
- Спорт
- 0

Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох Дюссельдорфын Гран При тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдахад Монгол Улс 1 хүрэл медаль хүртээд байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн 48 кгын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд АНУ, Турк, ОХУ-ын бөхчүүдийг ялсан байна. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэгт ялагдсан юм.
Улмаар Г.Отгонцэцэг аваргын төлөө хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн байна. Харин 52 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа хүрэл медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Румыний Андреа Читуд ялагдснаар 5-р байр эзэллээ. Мөн энэ өдөр 60 кг-ын жинд ОУХМ Ганболдын Хэрлэн 7-р байр эзэлсэн бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгч БНСУ-ын Ким Вон-Жинд, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар дэлхийн аварга Казахстаны Елдос Сметовд тус тус торгуулиар ялагдлаа. Түүнчлэн 66 кг-д зодоглосон ОУХМ Д.Алтансүх, А.Батсуурь нар эхний тойргоос өрсөлдөөнийг орхисон байна

Сэтгэгдэл (1)
zochin (202.72.246.134)
kazakiin neriin omnoos barildaad baigaa otgontsetseg olimpid gol orsoldogch boloh ni dee..uranaa dasgaljuulagchidaa.!!!!