Монголын үндэсний супер лигийн алдаж болохгүй амралтын өдөр

 

 

Монголын Үндэсний Супер Лигийн 2015-16 оны улирлын 2-р тойргийн сүүлийн тоглолтууд энэ бямба гарагт Хандгайт дахь үндэсний сагсанбөмбөгийн ордонд болох гэж байна. Эхний тоглолт 12:00 цагаас Төв Ургац-Дархан Гарьд багуудын хооронд болох бол дараагийн тоглолт үргэлжлүүлээд 14:00 цагаас Баянгол Сентоза Ирвэсүүд-Альянс Тех Харцага гэсэн гайхалтай тоглолтууд биднийг хүлээж байна.

Төв Ургац-Дархан Гарьд

Улиралыг 10 хожил 3 хожигдолтойгоор Төв Ургац баг тэргүүлж байгаа бол Дархан Гарьдууд 6 хожил 7 хожигдолтой хүснэгтийн 5 дугаар байранд бичигдэж байгаа. Ууганбаяраар ахлуулсан Гарьд-ууд тус тоглолтонд заавал хожил байгуулж байж 50 хувийн амжилттай улирлыг үргэлжлүүлэх болно. Харин улирлын толгойд явж байгаа Төв Ургац баг тэргүүн байраа улам баталгаажуулах хэрэгтэй. Учир нь Ирвэсүүд тэдний араас ганцхан хожил дутуу нэхэж байна. Сануулахад Лигийг 31.0 оноо авалтаар Төв Ургац багын холбогч Крис Жонс тэргүүлж байна.

Баянгол Сентоза Ирвэсүүд-Альянс Тех Харцага

Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч ОУХМ Б. Одбаяр Альянс Тех Харцага багтайгаа эргэн нэгдсэн нь энэ тоглолтыг улам сонирхолтой болгож байгаа юм. Ингэснээр Харцага баг төв болон хүчний байрлалд улам хүчтэй болж байгаа нь тус тоглолтонд Ирвэсүүдийг самбарт илүүрхэх боломжтой. Өнгөрсөн жилийн аваргууд маань энэ улиралд 6-7 гэсэн амжилттай хүснэгтийн 4-р байранд бичигдэж байна. Баянгол Сентоза Ирвэсүүд  багийн бүрэлдэхүүнд лигийн шилдэг хамгаалагчдын  хослол Санчир, Брювэр нар байгаа нь ямар ч багийн толгойны өвчин болж байгаа нь нууц биш. Ирвэсүүд тус тоглолтонд Харцага-ийг хурдаар илүүрхэх бүрэн чадамжтай баг юм.

Г.Баярцогт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)