Л.А.Клипперс талбайдаа Спөрс-г буулгаж авлаа
- 2016-02-20
- Спорт
- 0

Өрнөд бүсийн финалд ч гарч ирэх боломжтой хоёр баг өнөөдөр учраа таарлаа. 35-18 гэсэн амжилттай яваа Лос Анжелес Клипперс өөрсдийн Стэплес центртээ 45-8 амжилттай яваа Поп өвөөгийн багийг хүлээн авсан. Клипперс өнгөрсөн шөнө солилцооны цонхоор Жефф Грийн-г энгээндээ нэгтгээд байсан ба Спөрсөөс бүх одод Кавай Леонард өнөөдрийн тоглолтонд оролцох боломжгүй болсон тул түүнийг орлож зуны лигийн MVP Кайл Андерсон-г гараанд гаргасан. Тоглолтыг Клипперс оноогоор эхний хагас хүртэл илүүрхэж байсан нь Кавай Леонардыг байхгүйтэй холбож өгч болно. Түүнийг орлож гарсан Кайл Андерсон төдийлөн тоглолтоо гаргаж чадаагүй бөгөөд эхний хагаст 2 оноо авч өндөрлүүлсэн. Эхний хагаст 2 багийн сэлгээний тоглогчид сайн байсан бөгөөд Пати Милс, Жамал Кроуфорд нар багаа тус тус оноогоор тэргүүлсэн ч талбайн эзэд 3-р үеийн 5:20 минутанд онооны зөрүүг бүр 20 болгоод байсан. Энэ өдөр Спөрсийн нягт хамгаалалт харагдахгүй байсан ба нэгийн эсрэг нэг тоглолтууд удаа дарааллан амжилтгүй болж байсан. Клипперс-ийн холийн зайн шидэлтүүд ээлж дараалан амжилттай болж байсан нь онооны зөрүүг хадгалж явсаар байгаад хожилд хүрсэн. Тэд холын зайн шидэлтийг 11/24 амжилттай болгосон бол Спөрс 4/15 нь байндаа тусчээ. Крис Пол 28 оноо 12 о.д гүйцэтгэж багаа тэргүүлсэн ба Рэддик, Кроуфорд, Пийрс нар 10 дээш оноо ДеАндре Жордан 9 оноо 17 с.б.а авч багаа хожилд хөтөллөө. Харин Спөрсөөс Тони Паркер 14 оноо 4 о.д, Дэвид Уэст 12 оноо 4 с.б.а гүйцэтгэсэн боловч баг нь 105-86 харьцаатай илт давуу хожигдол хүлээлээ.

Сэтгэгдэл (0)