Тэшүүрийн мастерууд зай бүртээ аваргалав

 

        АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотод гүйлтийн тэшүүрийн мастеруудын “Дэлхийн цом”-ын тэмцээн болжээ. Тэмцээнд есөн орны 80 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай улсаас олон улсын хэмжээний мастер Н.Эрдэнэтуяа, Б.Сансарбилэг , Ц.Батбаяр нар оролцсон байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м-т уралдсан олон улсын хэмжээний мастер Н.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 500м, 1000м, 1500м-т хурд сорьсон олон улсын хэмжээний мастер Б.Сансарбилэг нар уралдсан зай бүртээ аваргалж, хувийнхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Н.Сансарбилэгийн хувьд “Нагано 98” өвлийн олимпод оролцож байсан манай гүйлтийн тэшүүрийн шилдэг тамирчдын нэг юм. 

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)