Өвлийн олимпын аварга эх орондоо ирлээ
- 2016-02-24
- Спорт
- 0

Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпод оролцсон тамирчин, дасгалжуулагчид өнөөдөр эх орон доо ирлээ. Энэ удаагийн олимпоос олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа өвлийн олимпын анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм. Тэрбээр Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай нэг баг болж, гүйлтийн тэшүүрийн ойрын зайн уралдаанд оролцож, авар галсан билээ. 17 насандаа залуу чуудын өвлийн олимпоос алтан медаль хүртээд буй олон улсын хэмжээний мастер Б.Сумъяагийн хувьд гүйлтийн тэшүүрийн өсвөр үе, залуучуудын рекордыг 18 удаа шинэчлэн тогтоож байжээ. Мөн 500 метрт хоёр гарааны нийлбэр дүнгээр энэ олимпод 21 дүгээр байр эзэлж, Монгол Улсын насанд хүрэгчдийн рекордыг шинэчлэн тогтоосон бай-на. Түүнтэй хамт Норвегийг зорь сон цаначин А.Очирсүх 10 км-ын тэших техникээр 28:07:05 минут гүйж олон улсын хэмжээний мастерын болзол биелүүлсэн. Энэ зайд нийт 50 тамирчин уралдсанаас манай тамирчин 41 дүгээр байрт орж, хувийн амжилтаа ахиулсан юм.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (3)
(46.161.9.24)
wh0cd645593 Cialis Online
VjiZoNgo (46.161.9.32)
bhp6uk xmqclgxnexvf, [url=http://gkoyjrzrllzd.com/]gkoyjrzrllzd[/url], [link=http://kqwaxnzfshfn.com/]kqwaxnzfshfn[/link], http://hackrkbjmfnv.com/
zochin (202.9.41.246)
surtei yumaa. yag olimpin abarga mon yum u teged. Solongost zuger temtseend orood irsen hunig sensaatslaad baigaa yum bish u