“MLG Columbus” тэмцээнд “The Mongolz”-ын оронд АНУ-ын баг орно

 

        Энэ сарын 26-28-ны өдрүүдэд АНУ-ын Колумбус хотноо болох, 250 мянган ам.долларын шагналын сантай “MLG Columbus” тэмцээнд манай тамирчид оролцох боломжгүй болсон. Учир нь “The Mongolz” багийн гишүүд Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яаманд цагаачлалын бус визэнд хоёр удаа орсон ч татгалзсан хариу авсан  юм. Иймээс тэд энэ удаагийн тэмцээнийг өнжиж, ирэх сарын 4-6-ны хооронд Польшийн Катовиц хотод болох тэмцээнд оролцохоор боллоо.

 

Тухайн тэмцээний урьдчилсан шатанд манай баг өөрсдөөсөө чансаа муу хоёр багтай өрсөлдөх байсан бөгөөд хоёр ялалт авсан тохиолдолд ирэх сард болох нэг сая долларын (2 тэрбум төгрөг) шагналын сантай MLG Columbus тэмцээнд оролцох эрхтэй болох байсан аж. Манай багийг уг тэмцээнд оролцох боломжгүй болсны дараа MLG-с шийдвэр гарч The Mongolz багийн оронд Америкийн “Splyce” багийг урьдчилсан шатанд тоглуулахаар болжээ. Тухайн багийн хувьд дэлхийн чансаанд “The Mongolz” багаас  230 байрын дор жагсдаг.

 

Б.Төгөл
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)