Эмэгтэй жүдочид хоёрдугаар байрт шалгарлаа
- 2016-02-29
- Спорт
- 0

Польш Улсын нийслэл Варшав хотод болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээний эхний өдөр манай эмэгтэй баг, тамирчдаас А.Цолмон, Б.Мөнгөнчимэг нар алт, М.Бундмаа, Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртсэнээр манай баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн юм.
Мөн өчигдөр тус тэмцээний 70 кг-д зодоглож буй "Женко" клубын тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал финалд шалгарлаа. Тэрбээр Герман, Казахстан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө өрсөлдөх эрх олж авсан бөгөөд алтан медаль хараахан хүртэж чадсангүй. Ингэснээр тус тэмцээнд манай эмэгтэй баг хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 34 орноос хоёрдугаар байрт шалгарлаа.


Б.Төгөл

Сэтгэгдэл (1)
наÑаа (202.179.24.126)
баÑÑ Ñ Ò¯ÑгÑе. ÐÑндаг байна