“РИО-2016” олимпын наадмыг Ж.Хатанбаатар ахална

 

        ЗуныXXXI дэх олимпын наадам Бразилийн Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болно. Монголын Үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр тус наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн ахлагч болон орлогчийг тодруулжээ. “РИО-2016” олимпын наадмын багийн ахлагчаар Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч, Ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатарыг томилсон байна. Харин МҮОХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэрээр гавьяат тамирчин Ц.Дамдинг багийн ахлагчийн орлогчоор сонгожээ. Манай баг тамирчдаас“РИО-2016” олимпын наадамд өрсөлдөх эрхийг чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, байт харваан төрөлд авчээ. Жүдо бөхийн тамирчдын хувьд олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээнд оролцож байна. Боксын тамирчид энэ сарын сүүлээр Бээжинд олимпын эрхийн төлөө өрсөлдөх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)