Талбайн теннисны сонирхогчдын дундах анхдугаар тэмцээн тун удахгүй Монголд
- 2016-03-02
- Спорт
- 0

Сүүлийн үед дэлхийн улс орнуудад хүчээ авч байгаа спортын төрөлд талбайн теннисны спорт томоохон байр суурь эзлэн, хурдтайгаар хөгжиж байна. Монголд ч гэсэн зарим сургуулийн хичээлийн поргарамд хэдийнээ багтсан байна.
Тэгвэл талбайн теннисыг сонирходог болон хичээлэлдэг хүмүүст зориулж Монголын газрын теннисыг дэлхийн төвшинд гарган Монгол тамирчидыг бэлдэх болон сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн оны 12 сард дэлхийн стандартын дагуу баригдсан Газрын теннисны талбайг Монголд ашиглалтанд оруулаад байна.
Онцлох зүйл нь: Солонгос улсын Азийн аварга талбайн теннисны тамирчдаар ахлуулсан мэргэжилийн хамт олон болон Монгол улсын тамирчид хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой!
Тун удахгүй Хавай Спорт цогцолборын нэрэмжит талбайн теннис сонирхогчидын дундах анхдугаар тэмцээн зохион байгуулагдах гэж байна.Оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.


Сэтгэгдэл (0)