О.Гүндэгмаа улсын рекордыг шинэчиллээ

 

        Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медалт О.Гүндэгмаа Тайландын Бангкок хотод болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний 10 метрийн хийн гар бууны дасгалд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр 95, 100, 100, 97 нийт 392 оноо авч VI байрт шалгарч, улсын дээд амжилтыг шинэчилжээ. Өмнө нь ОУХМ Ц.Мөнхзул дээд амжилтыг 391 оноогоор эзэмшиж байсан. Энэ дасгалын рекорд олимпийнх 391 оноо, дэлхийнх 393 оноо байдаг ажээ.

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)