“Mongolia Open-2016” тэмцээнд манай тамирчид аваргаллаа
- 2016-03-07
- Спорт
- 0

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж өнгөрсөн. Уг тэмцээнд Монгол, Өвөр Монгол, Индонези, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улсын 200 гаруй тамирчин оролцсон юм. Уг тэмцээнд манай тамирчдаас гавьяат тамирчин С.Батцэцэг дөрөв, С.Цэрэнчимэд гурав, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг хоёр, Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Л.Төртогтох, Г.Наранчимэг нар анх удаа түрүүллээ.
Цаашдаа ирэх дөрөвдүгээр сард Казахстан улсын Астана хотод болох олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотод болох олимпийн сонгон шалгаруулах тэмцээн, Бразил улсын Рио-Де”Жанейро хотод болох Зуны олимпийн наадам гээд олон чухал, хариуцлагатай тэмцээн манай тамирчдыг хүлээж байна.
Б.Төгөл

Сэтгэгдэл (0)