Б.Сумъяаг МЗХ-ноос шагнав
- 2016-03-10
- Спорт
- 0

“Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Сумъяад Монголын залуучуудын холбооноос тэргүүн дээд шагнал гардууллаа. Б.Сумъяа болон дасгалжуулагч Б.Энхбаяр нарт Засгийн газар мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэж, Монголын бүх ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр Б.Сумъяад 40 сая, түүний багш Б.Энхбаярыг20 сая төгрөгөөр шагнасан юм. Тэрбээр Норвегийн Лиллехаммер хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын12-21-нд болсон залуучуудын өвлийнII олимпоос алтан медаль хүртсэн юм. Тус наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар амжилттай оролцсон. Б.Сумъяа Үндэсний олимпын хорооны нэгдмэл багт оролцон гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Үндэсний олимпын хорооны нэгдмэл13 багийн дунд гүйлтийн тэшүүрийн1.6 км зайн уралдаан болоход Д.Сумъяа БНСУ, БНХАУ, Италийн тамирчинтай нэг баг болсон юм.

Сэтгэгдэл (1)
irgen (76.107.96.25)
Ene zalitai huuhniig odoo boli. Orson temtseen ni uvliin olimp bish.