Голд машинаа угаавал эрхийг нь хасч, 720 мянган төгрөгөөр торгоно

Урин дулаан цаг ирэнгүүт ухамсар муутай иргэд гол ус бохирдуулж автомашинаа угаадаг билээ.
Тэгвэл ийм иргэдийн талаарх мэдээлэл, машины зураг хөргийг авч холбогдох газарт нь мэдээлэх үүрэгтэй.
Хэрвээ гол, мөрөнд автомашинаа угаавал 720.000 төгрөгөөр торгож, жолоочийн эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг болжээ.

Гол мөрөний урсац татрах, тасрах, ширгэх зэрэг нь хүний буруутай үйлдлээс болдог гэдгийг холбогдох газруудаас мэдээлсэн юм.

Тиймээс иргэдийг ухамсартай байж, усаа хамгаалж хайрлаж, голдоо машин тэргээ угаахгүй байхыг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.26.195.31)

    2018-06-13

    Маш сайн зөв шийдвэр байна. залхуу заваан монголчуудыг ингэж жаахан журманд хийсэн нь дээр

  • (202.179.31.64)

    2018-06-13

    сайн байна.Харин голын эрэг дээр том автобуснууд ирээд тос маслаа солиод хамаг хогоо шүүрдээд зарим нь засвараа хийж харагдах юм.Энд ямар нэг хариуцлага байна уу

  • (202.179.25.25)

    2018-06-13

    Mash zuv shiidver