З.Баянсэлэнгэд шүүхээс 9.6 сая төгрөгийн торгууль ногдууллаа

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заагдсан гэмт үйлдлийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргалаа.

Түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгохоор шийдвэрлэсэн байна. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 9.6 сая төгрөгөөр торгож байгаа аж. Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүсэн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.227)

    2018-08-22

    Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн салбарын сайд яахаар бурууддаг байна. Худалдан авах шийдвэр гаргасан Ерөнхий сайд бурууддаггүй юм уу, Сангийн сайд Болор бас хариуцлага хүлээх үү тэгвэл???