27 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д оролцох тамирчид Хонконгийг зорьлоо

Хонконг хотноо энэс сарын 20-22-нд 27 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд  Монгол, ОХУ,БНХАУ, Англи, Япон зэрэг орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж, гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Эх орноо төлөөлөн оролцох тамирчид өнөөдөр 07:35 цагт Хонконгийг зорьжээ.

Ой тогтоолтын 27 дахь тэмцээнд улсаа төлөөлөн Олон улсын Их мастер  /ОУИМ/ Э.Лхагвадулам /2017 - Дэлхийн өсвөрийн аварга/ ,

ОУИМ М.Уянга, Олон улсын мастер/ОУМ/ Н.Намуундарь,  ОУМ С.Марал, 

Азийн Мастер Э.Мишээл, 

Б.Лхагвадорж,

Г.Мянганбаяр, 

Т.Үжин, 

Б.Хулан, 

Г.Солонго,

 У.Солонго, 

А.Ялгуун,

 Б.Гантөмөр,

 Т.Тэнүүн, 

Б.Эрмүүнболд, 

Б.Мөнхтэргэл,

Д.Мөнхтүшиг, 

З.Тэмүүжин, 

О.Ганжигүүр, 

А.Одмаа, 

Ш.Наранбат,

 Ч.Нарансолонго нар өрсөлдөнө. 

Монголын багийн дасгалжуулагчаар олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУИМ, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажиллах юм байна. 

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)