Туслахаа зодсон ёкозуна зодог тайлдаг болно

Японы Сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, бөхчүүдийн дунд гардаг зодооны хэргийн буруутанд хатуу шийтгэл оноох журмын төсөл танилцуулжээ. Шинэ журмын дагуу доод эрэмбийн бөх буюу туслахаа зодсон ёкозуна цолтон ямар ч өчиггүйгээр зодог тайлахаар болсон байна.

Харин озэки болон түүнээс доош цолтой дээд зиндааны бөх бусдын эсрэг хүч хэрэглэвэл доод тал нь нэг тэмцээн өнжихөөр шийтгэх аж. Мөн ердийн сахилгын арга хэмжээ, бэлтгэл сургуулилтын үеэр хүч хэрэглэхийг нарийвчлан ялгаж салгахаар болсон байна. Бас үйлдсэн хэргээ түрүүлж мэдэгдэн буруугаа хүлээсэн тохиолдолд дээрх шийтгэлээс чөлөөлж байхаар журамд тусгажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.21.6)

    2018-12-27

    Ёкозуна цолтнууд нь дан монголчууд учраас ийм шийдвэр гаргаж дээ 2 аварга маань маш болгоомжтой байхгүй бол бол одоо бууны нохдуудаа зодуулах гээд л явуулж эхэлнэ дээ наадуул чинь.

  • (202.72.240.5)

    2018-12-25

    манайх ч мөн адил барилдаад ч байгаа юм шиг зодолдоод ч байгаа юм шиг бөхчүүдэдээ сайн арга хэмжээ тооцох хэрэгтэй шүү

  • (108.92.148.34)

    2018-12-24

    Mongolchuudad zoriulsan huuli bna.Medeej yokozuna boloh hun n mongol hun baih magadlal 90% tai.Japanuud bol deed tal n ozeki magadllal bna.Tiimees mongol hun shuud huugdunu, yapon hun 1 temtseen unjinu geed hiisen huuli bna.Deer n tuslah hiij baigaa yaponuud n hergeer uduj oroldoj baij zoduulaad daraa n mungu saah, esvel mongolchuudiig zailuulah dald sanaatai l huuli bna.Odoo mongol avarguud min tuslahaa ileed enhiileed baihgui bol evgui bolson bna shuu

  • Зочин (203.91.117.8)

    2018-12-24

    тэгвэл зодож байх нь зөв юмаа даа япончууд нарийн ухаан гаргаж байнаа