Г.Угалзцэцэгийг Монгол Улсын гавьяат тамирчинд тодорхойллоо

Бодибилдинг, фитнессийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэгийг Хөвсгөл аймгийн ИТХ-аас Монгол Улсын гавьяат тамирчинд тодорхойллоо. Хэдхэн хоногийн өмнө дэлхийн аваргаас хошой алтан медаль хүртсэн тэрбээр энэ жил мөн тивийн аваргын түрүүг авсан юм. Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2018" наадам саяхан болсон ч түүний талаар дурдаагүй.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбар бүрийн тэргүүний эмэгтэйг алдаршуулах “Алунгоо-2018" наадам зохион байгуулахад Г.Угалзцэцэг спортын салбарын оны “Шилдэг эмэгтэй’’-гээр шалгарсан юм.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)