Аймгийн арслан Б.Лхагвадорж 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ

Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр "Буянт-Ухаа" цогцолборт болсон билээ. Энэ барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь, Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, давсан нь олны дургүйцлыг хүргээд байна.

Барилдааны үеэр аймгийн арслан Б.Лхагвадорж биеэ суллаж, шилэн хүзүү буюу ар дагзаараа хүчтэй унасан юм. Энэ нь бөх сонирхогч олон түмэнд таалагдаагүй төдийгүй улсын аварга Н.Батсуурийг аархаж, ёс зүйгүй барилдсан гэх шүүмжлэлийг дагуулж байна.

Тэрээр аймгийн арслан Б.Лхагвадорж:

"Миний бие зүгээр. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Рентгэн зураг авахуулах гээд эмнэлэг дээр явж байна. Тэрнээс биш Н.Батсуурь аваргатай янз бүрийн асуудал болоогүй" гэв.

Эмнэлгийн дүгнэлтээр Аймгийн арслан Б.Лхагвадоржийн толгой доргисон, хүзүү суулттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Биеийн байдлаа сайжиртал 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.

Үндэсний бөхөөр 14 настайгаасаа эхлэн барилдсан залуу бөх аймгийнхаа баяр наадамд 17 насандаа түрүүлсэн бөгөөд 2012, 2013, 2014 оны улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд дараалан түрүүлж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • нам бус бөх сон+ирхогч (202.9.43.6)

    2019-01-14

    Арал чацтай, айхгүй сайхан барилддаг хорь шүргэж яваа болов уу гэмээр хүү байна лээ. Батсуурийг их л сандрааж байна лээ.Маш эвгүй унасан даа. Нүд халтирмаар байсан шүү.Муу юм бүү тохиолдоосой.