МҮБХ-ны маргалдагч талууд Бөхийн өргөөнд цагаан сарын барилдааныг хийхээр тохиролцлоо

Оны өмнөхөн Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар уулзаж Бөхийн өргөөгөө даруй нээх тал дээр тохирсон.

Тэгвэл өчигдөр Монголын Үндэсний Бөхийн Холбооны маргалдагч талууд уулзаж олон жилийн турш үүсээд байсан маргааныг эцэс болгохоор тохиролцож санамж бичиг байгууллаа. Одоогоор холбооны тэргүүний суудалд санаархагч талуудын маргаан шүүхийн шатанд явж байгаа билээ. Ийнхүү зөвшилцсөнөөр Бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн явагдаж, сар шинийн барилдаанаа хийх боломжтой болж байгаа юм. Мөн маргалдагч талууд холбооныхоо ээлжит “Их эе” хурлыг хоёрдугаар сарын 16-нд хийж үүссэн маргааныг эцэслэхээр тохирчээ.

Уг уулзалтад "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд яруу найрагч Ү.Хүрэлбаатар зэрэг хүмүүс оролцсон байна. 

Санамж бичигт

1. МҮБХ-ны ээлжит бус "Их Эе" хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд хууль дүрмийн хүрээнд зохион байгуулж үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх

2. -"Бөхийн өргөө"-г нэн даруй нээж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг "Бөхийн өргөө"-нд зохион байгуулах

3. Ээлжит бус "Их Эе"-ийн ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж зохион байгуулахаар тохиролцжээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Барилгачин (122.201.31.166)

    2019-01-24

    Тэнэг махан толгойтууд аа !!! Бөхийн өргөө ашиглалтгүй удсан. Одоо нурж унахад бэлэн болсон. Өөр газар очиж шид шившиг болцгоо. Үзэгчдийн аминд хүрнэ. Та нар ноцолдохгүй байсан ч болно. Ард олон та нараас залхаж гүйцсэн.

  • Zochin (66.181.160.4)

    2019-01-24

    маргаад байх зүйлгүй.хурал хийх шаардлаггүй. ойлгомжтой .Хурал хийж чадахгүй.шүүх дампуурсан.5 жилд ийм асуудал шийдэж чадахгүй шүүхээр хэлэх үг алга.Баян мөнх гуай таны үгийг тоодог хүн байхгүй

  • (203.91.118.180)

    2019-01-24

    новшнуудын мөнгөөр барьсан биш улсын хөрөнгө хандиваар барьсан шүү, Дархан аварга Бат-Эрдэнэ мөрөөрөө байвал зүгээр байна шүү лалар чинь ганц зоос гаргаагүй байж олон юм хуцаад байхын хэмжээндээ байхгүй бол сургаад өгнө шүү

  • БОЛИОЧ ТА НАР (124.158.77.15)

    2019-01-24

    ХҮҮШЭЭ ЭНЭ ОДОО БӨХИЙН ӨРГӨӨ ЧИНЬ МОНГОЛ ХҮМҮҮСИЙН ХАНДИВ, УЛСЫН ХӨРӨНГӨӨР БОССОН ОБЪЕКТ БИЗ ДЭЭ. ЭД БУЛААЦАЛДАЖ АШИГ ХОНЖОО ХАРЖ БӨХ БАРИЛДУУЛАНА, БАРИЛДУУЛАХГҮЙ ГЭДЭГ ЕР НЬ ЯАСАН ДАВАРСАН ЁС ЗҮЙГҮЙ ХҮМҮҮС БЭ. ЭНЭ БӨХЧҮҮД ЕР НЬ УВАЙГҮЙ, МАШ ИХ ШУНАХАЙ, ХӨГИЙН ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БАЙНА ШҮҮ. ТЭР ТӨР ЗАСАГ, ИХ ХУРАЛ ЭНЭ ТЭР ГЭЖ БАЙДАГ БОЛ УЛСЫН ӨМЧИНД БҮРТГЭЖ АВЧ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЯВУУЛЖ, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЮМ ХИЙГЭЭЧЭЭ.