Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

Допингийн асуудалд холбогдож, томоохон тэмцээнүүдэд барилдахгүй байгаа чөлөөт бөхийн гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2020 он хүртэл хасчээ.

Тодруулбал, "Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон бүх өрсөлдөгчидөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон билээ.
Гэвч П.Орхоноос хориотой бодис илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болсон билээ. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW удтал хэлэлцсэний эцэст П.Орхоны эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хасахаар болсноо мэдэгджээ.
Дашрамд П.Орхон 2016 оны нэгдүгээр сард ОХУ-д болсон Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээний үеэр Японы алдарт бөх Каори Ичогийн ялалтыг зогсоож шуугиантайгаар гарч ирж байлаа. Мөн дараа жил нь дэлхийн аварга болж, хүчтэй, авьяастай, одтой тамирчин гэдгээ баталсан юм.

 

Б.Цогт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)