Манай тамирчдаас хамгийн өндөр чансааг +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр үзүүллээ
- 2019-03-04
- Спорт
- 0
Олон улсын жүдо бөхийн холбооноос эрэгтэй бөхчүүдийг чансааг шинэчлэн гаргалаа. Өнгөрөгч долоо хоногт Германы Дюссельдорж хотод болсон “Их дуулга” тэмцээний дараа жүдочдын чансаанд өөрчлөлт орсон байна.
Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас хамгийн өндөр чансааг +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр үзүүлж, Гүржийн Г.Тушишвили, Чехийн Л.Крпалек нарын араас гуравт бичигдсэн бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 21-р байрт бичигдлээ.
Ө.Дүүрэнбаяр Германы “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр чансаагаа гуравт хүргэж чадлаа.
Хөнгөн жингийн тамирчдаас 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин тавд, 66 кг-д Г.Хэрлэн 10-т, 73 кг-д Г.Одбаяр зургаад, Ц.Цогтбаатар 10-т бичигдсэн байна.
Б.Тогтох
Сэтгэгдэл (0)