Л.Өнөболд бүх Японы аваргыг буулган авлаа

Олон улсын жүдо бөхийн холбооны Екатеринбургийн “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн манай жүдоч Л.Өнөболд алтан медаль хүртлээ. Тэмцээнд 47 орны чансаа өндөр 350 гаруй жүдоч оролцов. Манай улсаас туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч энэхүү тэмцээнд хүч үзэхээр явсан юм. Алтан медалийн эзэн болсон Л.Өнөболдын хувьд энэ удаагийн “Их дуулга” анхных нь. Тэрбээр 2017 онд 21 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Яшуев Ислам дүрмийн бус хориотой үйлдэл гарган хасагдсан нь манай бөхөд алтан медалийн төлөө барилдах нэг боломж болсон гэхэд болно. Яшуев Исламын хувьд, 3108 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 12 дугаарт эрэмбэлэгдэж байгаа шилдэг тамирчин билээ. Л.Өнөболд алтан медалийн төлөөх барилдаанд Японы Ошима Юуматай хүч үзэж торгуулиар цэвэр ялсан. Түүнд ялагдсан Ошима Юума нь өнгөрсөн жил бүх Японы аваргад түрүүлсэн шилдэг залуу жүдоч билээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)