Бөхчүүд барьц сонгохгүй барилддаг болно

Үндэсний бөхийн хаялцах барьц нь бөхийн хорхойтнуудыг талцуулдаг байсан мэхийн нэг юм. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооноос хаялцах барьцыг сонгуулахгүй байхаар шийдвэрийг гаргасан байна. Энэ дагуу дөрөв болон тавдугаар сард зохиогдох барилдаанд туршилтийн шугмаар уг мэхийг сонгохгүйгээр барилдуулах аж. 

Өөрөөр хэлбэл, тухайн хоёр бөхийн барилдаан удааширсан тохиолдолд давхар шуудагдсан барьцнаас барилдуулах аж. Энэ барьцаас хаялцаагүй тохиолдолд хэнийх нь талаар барилдахыг шодон, давхар шуудагны барьц олгох /учраа бөх нь ямар нэгэн барьц авахгүй/-оор болжээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард Бөхийн өргөөнд долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний барилдаан нь ирэх ням гаригт Ардчилсан намын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • zochin (182.160.36.167)

    2019-04-02

    ashgui deee

  • (103.9.90.98)

    2019-04-02

    их зөв хувилбар байна таргалаад мах нь боочихсон нөхөд идэвхтэй барилдахгүй байж байгаад барьц сонгуулж давдаг

  • Zochin (202.131.243.190)

    2019-04-02

    neg ni neg yum hiih geheer zovhon shuumjlegchiin bair suurinaas handdagaa bolioh heregtei. Boh ni ter bohiin zasuuluud ch ter boh sonirhogchid ch ter boh shuumjlegchid ch ter bugd l mongol bohiin barildaaniig uran shalamgai, shudarga, uzegch olon tumnee bayasgasan mehiin huvilbaruudtai daichin eldev bulhai nairaagui bgaasai l gej boddog baih. Ter ch uudnees eldev shahaanii barits songoh arga barilaa oorchloe gej l bohiin holboo ni ajillaj bgaa gej bodoj bna. Odoogiin bohchuud zarim ni meh muutai, zugataadag, hayaltsah barits songoh geed tsagaa huleegeed bdag idevhigui baidliig halah l gej deeerhi shiidveriig gargaj bgaa gej oilgoj bna

  • Зочин (202.9.42.90)

    2019-04-02

    Одоо 21-р зуун монгол бөх хөлс их гарсан үедээ хөлөө арчих алчуураа засуулдаа өгөөд шаардлагатай үед хэрэглээд жаахан соелтой баймаараа

  • (202.9.42.45)

    2019-04-02

    Нэг нь давхар шуудагдаад, нөгөө нь барьцгүй гэдэг чинь барьц сонгож л байна шүү дээ. Мэддэггүй юм уу??