"Монголиа Опен"-д оролцох тамирчид эхнээсээ иржээ

“Буянт-Ухаа” спорт цогцолборт ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулах чөлөөт бөхийн “Монголиа Опен” тэмцээнд оролцох баг тамирчдын түрүүч манай оронд ирээд байна. Казахстаны эрэгтэй 13, эмэгтэй нэг тамирчин Улаанбаатарын дэвжээнд зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ. Казахстаны эмэгтэй бөхчүүдийн хамгийн том төлөөлөл, “Рио-2016” олимпын наадмын хүрэл, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт Эльмира Сыздыкова бүсгүйчүүдээ төлөөлөн ганцаараа манай дэвжээнд зодоглоно. Тэрбээр 2015, 2018 онд “Монголиа Опен”-д түрүүлж байв.

Эрэгтэй бөхчүүдээс гурван жилийн өмнө “Монголиа Опен”-оос хүрэл медаль хүртсэн Амандик Бакеев, Дан Коловын олон улсын тэмцээний аварга Абылайхан Нурсултанов тэргүүтэй залуус багтжээ. Түүнчлэн “Монголиа Опен-2019”-д Ази тивийн төлөөлөл Японы эрэгтэй долоон тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт манай оронд ирэхээр болсон. Японы багийн бүрэлдэхүүнд Азийн аваргын хошой хүрэл медальт Такеши Ямагүчи, Азийн аварга Яжүро Ямасаки, оюутны дэлхийн аварга Кей Йонезава, залуучуудын Азийн аварга Риома Анраку нар Улаанбаатарын дэвжээнд зодоглоно. Наран улсын багийн дасгалжуулагчаар “Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт, “Хирошима-1994” Азийн наадмын дэд аварга Такүя Ота болон Южи Нагата нар ажиллах юм.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)