Хөлбөмбөгчид Брунейн багтай тоглоно

Хөлбөмбөгийн 2022 оны дэлхийн аварга, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох багуудыг тодруулах сугалааны тохирол Малайзын нийслэл Куала Лупмур хотод боллоо. Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг дэлхийн чансааны 194 дугээрт бичигдэж буй Брунейн багийнхантай учраа таарч, зургаадугаар сарын 6, 11-ний өдрүүдэд тоглохоор болсон байна.

Эхний тоглолт Улаанбаатарт, хариу тоглолт Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотод болох хуваарь гарчээ. Сугалааны дараа Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Жон Виттл “Их амаргүй сугалаа таарлаа. Мэдээж энэ шатны бүх баг чанга ч бидний хувьд Монгол бол хэцүүхэн өрсөлдөгч. Тэд Германы дасгалжуулагч ажиллуулж сүүлийн жилүүдэд амжилт нь өссөөр байна” хэмээжээ. Брунейн шигшээ багийн ахлагч Фаяк Жефри Болкиа нь Английн дээд лигийн “Лестер сити” клубт харьяалалтай бол бусад нь дотоодын лигтээ тоглодог аж.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)