Унтлагын өрөөний тохижилт төгс байх ёстой

Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг.Хэрэв та дунджаар 70 насална гэж үзвэл 23 жилийг орондоо өнгөруүлэх буюу жил тутам 4 сар унтана гэсэн үг. Иймээс унтлагын өрөө, ялангуяа унтах ор ямар чухал болохыг та ойлгосон байх.
Унтлагын өрөө Энэ бол амарч, хүмээ сэлбэхэд зориулагдсан хамгийн чухал өрөө. Иймээс энд амар амгапан уур амьсгал ноёрхох ор бүхнийг тохижуулах ёстой. Та унтлагын өрөөндөө бие, сэтгэлийн энергиэ нөхөн сэргээх төдийгүй энд секс хийдэг. Мөн нийгмийн ямарваа болзол, хүлээсээр өөрийгөө чөлөөтэй хэмээн мэдрэх ганц газар.
Иньбаянь Фэншугийн мэргэжилтнүүд унтлагын өрөөнд “инь” энерги давамгайлах ёстой гэж зөвлөж байна. Хятадын эртний сургаал “ян”, “инь"-ийг байгаль дахь гэрэл ба харанхуй, хатуу ба зөөлөн, эр ба эмийн эхлэл хэмээжээ. Иймээс танай унтлагын өрөөнд зөөлөн дулаан өнгө голлож, зохист хэмжээгээр гэрэлтүүлэг тавихын зэрэгцээ өрөөнд дугуйдуу хэлбэр аль болох зонхилохыг анхаар. Гэхдээ хэрэв та өглөө сэрээд сайн амарч чадаагүй мэт мэдрэмж төрвөл, идэвхгүй, ноомой дүйнгэдүү байх болсон бол, эсвэл таны бэлгийн амьдрапд нэмэлт өдөөгч хэрэгтэй бол “ян" энергийг арай илүү байлгах тап дээр санаа тавь.
Ерөнхий төлөв Унтлагын өрөөнд гол хязгаарлах хүчин зүйл нь хэмжээ юм. Зохистой фэншуг бүрдүүлэхийн тулд их засвар хийж, бүтэц, зохион байгуулаптыг өөрчлөх боломж ихэнх тохиолдолд энд байхгүй. Гэвч та олон зүйлийг хийж чадна. Өрөөний ерөнхий тохижилт, өнгөний зохицлыг бүрдүүлэхдээ хэмжээнд тохируулах нь зүйтэй. Унтлагын жижиг өрөөнд хөнгөн, “агаарын" өнгө зонхил бол орон зайтай мэт харагдаж, эрх чөлөөтэй мэдрэмж төрүүлдэг. Харин саруул хан, уужим унтлагын өрөөнд гүн, хүч чадлыг харуулсан өнгө голлож байвал илүү тав тухтай харагдуулдаг. Аль ч тохиолдолд та алтан дунджийг олж, дур хүслээ эрүүл саруул ухаантай хослуулбал зохино. Унтлагын өрөөний гол тавилга бол мэдээж ор. Та ороо байрлуулахдаа хэдэн үндсэн зарчмыг баримтлах ёстой. Хамгийн гол дүрэм бол таны унтах ор хэзээ ч орох хаалганы эгц өөдөөс харж болохгүй. Знэ байрлалыг үхэлтэй адилтгадаг. Яагаад гэвэл дорны ихэнх оронд нас барсан хүнийг ингэж байрлуулаад хөлөөр нь гэрээс гаргадаг. Ер нь унтлагын өрөөнд орж ирж байгаа хүн шууд харагдахуйц тийм байрлал дор тавибал зохимжтой. Иймээс ороо хажуу хананд буюу диагоналиар байрлуул.
Таагүй байрлал
1. Хаалганы ар дороо байрлуулж болохгүй. Хаалганы ард эсвэл хаалганд их ойр ороо байрлуулбал амгалан тайван унтаж чадахгүй. Нойр их хунд байх болно.
2. Өөр хүний хөл рүү толгойгоо бүү харуул. Ийм байрлалд унтахад таны бие ихэд тавгүй байна. Эрт дээр үед хаад ноёдын хөлийг үнсэх нь гүн хүндэтгэлийн илрэл байжээ. Харин орчин үед ийм байрлалд унтвал амжилтын шатаар дээш өгсөхөд саад тотгор их учрах болно.
3. Жорлонгийн эсрэг талд унтах хориотой. Жорлонд хүн өтгөн шингэнээ гаргадаг бол унтлагын өрөөнд амарч, хүчээ нөхөн сэлбэдэг. Иймээс энергийн хэлбэлзэл зохицохгүйн улмаас нойрны дэглэм алдагдах, элдэв өвчин тусах эрсдэлтэй.
4. Жорлонгийн дэргэд ор байж болохгүй. Хэрэв таны ор жорлонтой зэрэгцээ, ханадагуу байрладаг бол “ци" урсгал унтаж байгаа хүний эрүүл мэндэд таагүй нөлөөлнө. Иймээс орыг өрөөний голд тавьсан нь дээр.
5. Дугуйтай ор. Ийм орыг унтлагын өрөөнд бүү тавь. Яагаад гэвэл ийм ороор голдуу эмнэлэгт хүмүүсийг зөөдөг. Иймээс дугуйтай ор нь тайван бус нойрыг билэгддэг.
6. Бетон балканы доор ор байж болохгүй. Орны дээд талд дээврийн балк, хөндлөвч ил харагдах нь унтаж байгаа хүнд маш таагүй нөхцөл үүсгэдэг. Иймээс ороо өөр газарт байрлуулаарай.
Орноос гадна унтлагын өрөөнд сандал, жижиг тавиур, шүүгээ гээд олон тавилга байдаг. Харин та унтлагын өрөөнд аль болох цөөн тавилга тавихыг хичээ. Ороо голлож тавиад дараа нь бусдыг байрлуулбал зохино. Унтлагын өрөөнд олон толь баих нь тийм ч сайн биш. Толь бол “ци" энергийг идэвхжүүлдэг. Жижигхэн ширээн дээрх толио зөв байрлуулах хэрэгтэй. Болж өгвөл ерөөний буланд тавь. Ийм толь энергийн байнгын урсгалыг дэмжиж сайнаар нөлөөлнө. 2 дахь толио хананд өлгөж болно. Ер нь үүнээс олон толь дэмий. Харин шүүгээний хаалганы дотор талд толь байж болно. Толинд оронд хэвтэж байгаагаар харагдах ёсгүй гэж фэншу зөвлөдөг. Толио байрлуулахдаа энэ талаар бодолцоорой. Мөн ереөний тавилганы хурц өнцөг /үүнийг нууц зүү гэдэг/ ор руу чиглэхээс сэргийл.
Зүг чиг ба унтах ор Дэлгүүр хоршоонд төрөл бүрийн ор байдаг ч та аль болох энгийнийг сонгохыг хичээ. Харахад ор маань гөлгөрдүү, өнцгүүд нь мохоо байвал “ци" энерги өрөөнд садаагүй нэвтрэх болно. “Ци”энергийн үйлчлэлд унтлагын өрөө их нөлөөтэй. Тайван нйорсох, гүн бясалгал хийхэд умард буюу хойд зүг яг тохирно. Харин ганцаардаж байгаа хүнд энэ зүг маш таагүй. Яагаад гэвэл гадаад ертөнцөөс тасарсан мэт мэдрэмж улам ихсэх аюултай. Залуу, эрч хүчтэй, нэр алдарт хүрэхийг эрмэлздэг хүмүүсийг хойд зүг сулруулах хандлагатай. Мөн хойд зүгнь бэлгийн харьцааг ивээдэг. Иймээс байнга сексэддэг хосуудын унтлагын өрөө энэ зүгт байрлавал сайн. Зүүн хойд зүг нь идэвхтэй энергийг үүсгэдэг бөгөөд унтлагын өрөөнд арай дэндэх талтай. Мөн энэ зүг нь эрүүл мэндийн хувьд асуудалтай, нойрны хямралд өртсөн хүмүүст таагүй. Тэдний биеийн байдал муудаж, шөнө хар дарж зүүдэлж болзошгүй. Зүүн хойд зүг рүү харж унтдаг хүүхдүүд эцэг, эхийнхээ амьдралд хэтэрхий их нөлөөлөх хандлагатай. Иймээс хэтэрхий хөдөлгөөнтэй, идэвхтэй хүүхдүүд энэ зүгт харж унтахаас зайлсхийвэл зохино. Баруун хойд зүгт эцэг эхийн унтлагын өрөөг байрлуулахад хамгийн тохиромжтой. Ер нь амьдралынхаа тогтвортой үе шатанд яваа хүмүүс энэ зүгийг сонгож унтдаг. Дорно буюу зүүн зүг нь амьдралын замаа хайж яваа залуу хүмүүст тохирно. Залуус зүүн зүгийн ачаар өөрсдийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой. Зүүн урд зүг бол модон махбодын хоёр дахь чиглэл. Энэ зүг нь бизнес хийдэг, албан тушаалын шатаар дээш ахиж байгаа хүмүүст тохиромжтой. Зүүн урд зүгийн энерги нь урд зүгийг бодвол илүү бүтээлч, тэнцвэртэй бөгөөд бүтээлч харилцааг ивээж, хамт ажиллагсадтайгаа хамтран ажиллахад тус болдог. Амрагийн харилцаагаа гал халуун, тачаангуй болгохыг хүсэгсэд унтлагын өрөөгөө урд талд байрлуул. Энэ бүсэд бэлгийн амьдрал онцгой идэвхждэг. Нөгөө талаас авч үзвэл энэ зүг нь бөх нойрсоход таагүй, тайван амрахад тохирохгүй. Танай гэрт гал махбодтой холбоотой улаан өнгийн цэцэг, улаан билэгдэл давамгайлсан бол нойргүйдэлд хүргэх магадлалтай. Мөн улаан өнгөөс болж, мэдрэлийн ядаргаа тусч болзошгүйг анхаар. Хэрэв та амьдралаа романтик байлгаж, байнга баяр хөөр тумбая гэвэл унтлагын өрөөгөө танай байрны баруун бүсэд байрлах ёстой. Нөгөө талаас энэ чиглэл таны ажлын амжилт, бизнест таагүй нөлөөлж болзошгүйг анхаар. Өрөөний баруун урд зүг нь ихэнх хүмүүст таагүй нөлөөлдөг. Энд энерги тогтворгүй бөгөөд түгшүүрийн мэдрэмж төрөх, өөртөө итгэлгүй байх зэргээр сөрөг нөлөөтэй. Тэр тусмаа хүүхдүүд, залуу хүмуүст тохирохгүй. Хэрэв танай унтлагын өрөө баруун урд бусэд байрласан бол байрныхаа ерөнхий зохион байгуулалтыг анхааралтай судлаад, өөрт таатай бүсийг идэвхжүүлэх хэрэгтэй. Орны материал, орны толгойн хэлбэр зэрэг нь хүмүүст, тэдний ажлын амжилтад нөлөөлдөг хэмээн фэншу үздэг. Зуувандуу, дугуйвтар /төмөр махбод/ орны толгой нь бизнесмэн, түшмэдэд их сайн. Модон, дөрвөлжин толгойтой бол ажилчдад таатай. Харин усыг билэгдсэн долгиолсон хэлбэртэй бол уран бүтээлч хүмүүст тохиромжтой. Гурвалжин толгойтой ор /гал махбодтой/ нь бага унтдаг хүмүүст л хэрэгтэй.
Хүүхдийн өрөө Хүүхдийн өрөө их онцлоггой. Энд хүүхдүүд амарч, хүчээ сэлбэх төдийгүй бас тоглодог. Иймээс өрөөний энерги “ян" тал руугаа давамгайлбал зохино. Хүүхдийн унтах өрөөний дотоод засал хурц тод, хөгжилтэй байх хэрэгтэй. Зураг, хөгжим, зурагт хуудас, өнгө өнгийг хослуулбал зохино. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Тэгвэл хүүхэд тайван нойрсож чадахгүй. Хүүхдийн хичээлээ давтдаг ширээг өрөөний зүүн хойд буланд тавихад тохиромжтой. Цонхны дэргэд жижиг талст өлгө. Энэ нь амжилтын энергийг идэвхжүүлэхийн зэрэгцээ гэрэл ойлгодог. Хэрэв танай гэрт дэлхийн бөмбөрцгийн загвар, дэлхийн карт байвал түүнийг зүүн урд зүгт тавиарай. Хүүхдүүд ихэнхдээ өрөөгөө замбараагүй байлгадаг. Мөн тэд их хөдөлгөөнтэй учраас “нууц сум” байгаа эсэхийг сайн шалга. Тэгвэл хүүхдийнхээ өрөөнд таатай фэн шу бүрдүүлэх гэсэн таны бүх хүчин чармайлт үр дүнгүй болно. Та хүүхэдцээ зориулж, эд зүйлс, тоглоомоо хураах шүүгээ, номын шүүгээ, олон шургуулгатай бяцхан шүүгээ зэргийг байрлуулбал зохино. Хүүхдээ багаас нь цэвэрч, нямбай байлгаж сургаарай.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • chultem davag (183.177.98.27)

    2015-11-22

    uuu

  • лаки (183.177.98.27)

    2015-11-22

    .....

  • (183.177.98.27)

    2015-11-22

    ,,,,,,,