Улаанбаатарт өдөртөө 2-4 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно.

2020 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: ҮүлшинэХур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)