Улаанбаатарт өдөртөө 5-7 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүйСалхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэйХур тунадас орохгүйСалхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)