Улаанбаатарт өдөртөө 12 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна.

2020 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Төвийн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Завхан голын эх,  Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)