Улаанбаатарт өдөртөө 1 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.

2020 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндий, Хүрэн бэлчир орчим,  Өмнөговийн нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус,  Монгол Алтайн нуруу болон Олон нууруудын хөндийгөөр 11-16 градус дулаан, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар  2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 1 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)