Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна
- 2020-04-26
- Цаг агаар
- 0

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр говь, тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)