Улаанбаатарт өдөртөө 27 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

2020 оны 06 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

      Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Дорнод, Монголын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)