Улаанбаатарт өдөртөө 29 градус халуун байна

Малчид, иргэдийн анхааралд:   Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орж болзошгүй тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР  ХОТ  ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өчигдрөөс бага зэрэг сэрүүсэж  27-29 градус дулаан байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)