Улаанбаатарт өдөртөө 18 градус дулаан байна
- 2020-09-23
- Цаг агаар
- 0

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар сэрүүн, бусад нутгаар дулаан байна.
2020 оны 09 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна.

Сэтгэгдэл (0)